•Улсын Нягтлан бодох бүртгэлийн XXIII олимпиадад Мандах их сургууль 12 дахь удаагаа тэргүүллээ.
• Мандах Их Сургуулийн үүсгэн байгуулагч Б.Сандагсүрэн агсны нэрэмжит Статистикийн улсын IV олимпиадыг амжилттай зохион байгууллаа.
• Инженерийн хөтөлбөрийн анхны диплом хамгаалалт болсон бa инженер эдийн засгийн нээлттэй Улсын олимпиадад амжилттай оролцлоо.
• Швейцарын Холбооны Улсын Эдийн засаг, Технологийн их сургуультай 2016 оноос эхлэн хэрэгжүүлж буй хос диплом олгох хөтөлбөрийн 4 дэх удаагийн төгсөлт боллоо.
• Япон улсын Tohoku их сургуулийн “EMEX” оюутан солилцооны хөтөлбөр, Индонезийн Stekom их сургуулиас зохион байгуулсан олон улсын оюутнуудын соёлын солилцооны хоёр өдрийн хөтөлбөр болон Ази, Номхон далайн орнуудын “UMAP” хөтөлбөрт оюутнууд амжилттай хамрагдлаа.
• Олон улсын “Peregrine Global Services” байгууллагын хөндлөнгийн үнэлгээ болон Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO21001:2018 стандартын магадлах аудитыг амжилттай хийлгэлээ.
• Номын сан бие даасан 5 давхар шинэ байртай боллоо.
• Сургуулийн захирал Г.Нанжид Монгол Улсын гавьяат багш цол хүртлээ.
• Олон улсын эрдэм шинжилгээний “Мандах-2022” хурал “Дижитал шилжилт ба тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд 5 дахь удаагаа зохион байгууллаа.
• 30 жилийн ойд зориулан ЭЗБТ “Өрхийн Санхүү” сэдэвт сургалт, Нягтлан бодох бүртгэлийн сургууль Дархан-Уул аймагт Нягтлан бодох бүртгэлийн мэргэжил дээшлүүлэх сургалт тус тус үнэгүй зохион байгууллаа.