Коллеж, их, дээд сургуулиудын оюутнуудын дунд цахим шилжилтийн технологийн уралдаан зарлажээ. Инженерүүд олноор бэлдэх, цахим шилжилтийг идэвхжүүлэх зорилгоор, “Монголын инновацын долоо хоног-2023” арга хэмжээний хүрээнд БШУЯ, Шинжлэх ухаан, технологийн сан зэрэг холбогдох байгууллагаас уг уралдааныг зохион байгуулах юм байна. Үүнд оролцогчид цахим шилжилтийн буюу хиймэл оюун, метаверс, үүлэн, робот, блокчэйн технологи ашиглан бизнесийн загвар гаргах аж. Оюутнууд уг уралдаанд багаараа өрсөлдөх бөгөөд оролцогчдыг БШУЯ-ны цахим хуудсаар дамжуулан бүртгэж эхэлсэн байна. Бүртгэл энэ сарын 26 хүртэл үргэлжлэх гэнэ. Уралдаанд оролцогчдыг бүртгэсний дараа шилдэг 10 багийг шалгаруулна. Сүүлчийн шатны шалгаруулалт ирэх тавдугаар сарын 23-нд “Монголын инновацын долоо хоног-2023” арга хэмжээний үеэр болох гэнэ.
Бэлтгэсэн М.Оч