Швейцарийн ЖДҮ-ийг дэмжигч “BPN Монгол” сантай хамтран ХААН Банк өөрийн харилцагч, жижиг дунд бизнес эрхлэгчдэдээ зориулан бизнесээ дараагийн шатанд гаргахад нь туслах менежментийн арга барил, стратеги төлөвлөлтийн талаар мэдлэг, ур чадвар олгох, чадавхжуулах цогц сургалт болох “Хөгжлийн хөтөлбөр”-ийн бүртгэлээ авч байна.
Дараах шаардлагыг хангасан харилцагч хөтөлбөрт хамрагдах боломжтой. Үүнд,
• ХААН Банкны харилцагч ААН-ийн захирал байх (Байгууллагын үүсгэн байгуулагч, CEO)
• Нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч
• Сүүлийн 2 жил тасралтгүй бизнесийн үйл ажиллагаа явуулсан байх
• 10-аас дээш ажилтантай байх
• Бизнесээ дараагийн шатанд гаргах хүсэл эрмэлзэлтэй
• Хөтөлбөрт бүрэн хамрагдах, цаг гаргах боломжтой байх
Эрхэм бизнес эрхлэгч та энэхүү хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл smesc@khanbank.com цахим шуудан болон 95954295 дугаараар холбогдоно уу.
Түүнчлэн онлайнаар бүртгүүлэхийг хүсвэл доорх QR кодыг уншуулан бүртгэлээ баталгаажуулна уу.
Амжилт төгөлдөр - ХААН бизнес