Азийн бүсийн оюутны программчлалын 46 дугаар олимпиадаас МУИС-ийн баг мөнгөн медаль хүртжээ. Хонконгод болсон тус олимпиадад МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш Г.Багаболдын удирдлагад оюутан Э.Жангар, Б.Бат-Эрдэнэ, Б.Хангал нарын бүрэлдэхүүнтэй “NUM-JBKH” багийнхан оролцсон байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд уг олимпиадыг цахимаар зохион байгуулсан бөгөөд 91 баг өрсөлдсөнөөс “NUM-JBKH” багийнхан ийнхүү өндөр амжилт үзүүлжээ. Дасгалжуулагч багш Г.Багаболд нь энэхүү олимпиадад 12 жилийн өмнө МУИС-ийнхаа багийг удирдан оролцож, мөн мөнгөн медаль хүртэж байсан аж.
Бэлтгэсэн М.Оч