“Моннис” компани нийслэлд сургуулийн 75 автобус нийлүүлэх гэрээ байгуулжээ. Үүний хүрээнд өнгөрсөн онд 25 автобус нийлүүлсэн аж. Тэгвэл сурагчдыг тээвэрлэх зориулалтын автобусны үлдсэн 50-ийг нь энэ онд хүлээлгэн өгч дууссан байна. Тэдгээрийг сургуулиудад хуваарилсан талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин өчигдөр мэдээллээ. Тэрбээр “Манай байгууллагаас сургууль, сурагчдын тоо, хүүхдүүдийн аюулгүй байдал, эрэлтийн судалгаа хийсний дагуу нийслэлийн Нийтийн тээврийн газрынхан автобуснуудыг хуваарилсан. Тухайлбал, Баянзүрхэд 10, Сонгинохайрханд найм, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр долоон автобус явуулахаар боллоо. Мөн Хан-Уулд зургаа, Налайх, Багануурт тус бүр хоёр, Багахангай дүүрэгт нэг автобус хуваарилсан” гэв.
Бэлтгэсэн М.Оч