Турк эсвэл Унгар улс НАТО-д элсэх өргөдлийг нь баталгаажуулсан тохиолдолд Финланд улс тус холбоонд Шведгүйгээр элсэнэ гэж Финляндын Iltalehti сонин эх сурвалжийг дурдан мэдээлэв.
Тус сонинд бичсэнээр ийм хувилбар Турк, Унгар хоёр Финландыг НАТО-д гишүүнээр элсэхийг баталгаажуулсан ч аль нэг нь Шведийн гишүүнчлэлийг батлаагүй тохиолдолд бий болох аж.
Өнгөрсөн тавдугаар сард Украинд болж буй үйл явдлын улмаас Швед, Финлянд улсууд НАТО-д элсэхээр шийдсэн. Тэдний өргөдлийг эвслийн 30 орны 28 нь зөвшөөрсөн бөгөөд Унгар болон Турк татгалзсан юм.
Туркийн тал Швед, Финланд улсаас Курдистаны ажилчны намыг дэмжихээ зогсоож, алан хядах үйл ажиллагаанд оролцсон гэж Туркийн эрх баригчидийн байгаа идэвхтнүүдийг шилжүүлэн өгөхийг шаарддаг.
Сүүлийн хэдэн долоо хоногт Анкара, Стокгольм хоёрын харилцаа Шведэд Туркийн эсрэг үйл ажиллагаанууд тэр дундаа Коран судар шатаснаас болж улам ээдрээтэй болоод байгаа.
Үүний дараа Финланд, Шведийн НАТО-д элсэх хамтарсан өргөдлийг соёрхон батлах үйл явц түр зогссон юм.