Газрын тосны ханш өнгөрсөн долоо хоногт бараг найман хувиар хямдарлаа. Улмаар уг таваарын үнэ сүүлийн гурван долоо хоногийнхоо доод түвшинд хүрснийг “Reuters” дамжуулав. “Хар алт”-ны эрэлт багасаж магадгүй гэх хүлээлт бий болсон нь үүнд нөлөөлжээ. Энэ талаар “Phillip nova”-гийн шинжээч Прияанка Сачдева “2023 онд бодлогын хүүг үргэлжлүүлэн өсгөвөл АНУ, Европын орнуудын эдийн засаг, улмаар газрын тосны эрэлтэд нөлөөлж болзошгүй” хэмээн дурдсан байна. Баасан гарагт “Brent” маркийн нефтийн ханш 2.7 хувиар буурснаар баррель нь 79.94 ам.доллартой тэнцсэн юм. Мөн WTI төрлийн нефтийн үнэ 3.3 ямдарч, баррель нь 73.39 “ногоон” боллоо.