Улсын хэмжээнд малчид өвс 1.1 сая, сүрэл 15, ногоон тэжээл 88, үйлдвэрийн тэжээл 32.4, гар тэжээл 47.9, дарш 13.1, хужир, шүү 92.2 мянган тонныг бэлтгэжээ. Өнгөрсөн бямба гаргийн байдлаар малчдын бэлтгэсэн өвс, тэжээлийн 60 хувийг хэрэглэсэн дүн гарсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өнгөрсөн аравдугаар сарын 25-ны байдлаар 21.3 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээл байсан бол борлуулалтаас 27.3 мянган тонн өвс, 10.8 мянган тонн тэжээл нэмж татан авсан бөгөөд өвсний 70, тэжээлийн 64 хувийг зарцуулжээ. Одоогоор 8.1 мянган тонн өвс, дөрвөн мянган тонн тэжээлийн нөөцтэй байгаа аж.
Ташрамд дурдахад, энэ он гарснаас хойш 233 213 толгой том мал зүй бусаар хорогджээ. Энэ нь 71.1 сая малын 0.3 хувийг эзэлж буй гэсэн үг. Хамгийн их хорогдолтой байгаа нь Архангай (33 426), Сүхбаатар (24 809), Завхан (23 769), Увс (21 023), Ховд (16 229) аймаг гэнэ.
Бэлтгэсэн Б.Сонор