Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Ким Жун Гүг Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргээд, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд БНСУ-ын бодлоготой уялдуулан дагуул хот байгуулах туршлага, байгаль орчин, эрүүл мэнд, дэд бүтцийн чиглэлээр дэвшилт технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. БНСУ-ын Элчин сайд үүрэгт ажлаа авснаас хойшанх удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж буйг онцлоод, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, тэр дундаа эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй, тус улсын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй санал солилцох уулзалтыг БНСУ-ын ЭСЯ-наас энэ сард зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэмдэглэжээ