Өнгөрсөн онд олон улсад аялсан жуулчны тоо өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн талаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, 2021 онд дэлхий дахинд 455 сая жуулчин аялсан бол өнгөрсөн жил 900 саяыгдавжээ. Энэ нь цар тахлын өмнөх үе буюу 2019 оны үзүүлэлтээс 37 хувиар буурсан статистик аж. Бүс нутгаар нь ангилан авч үзвэл Ойрхи Дорнод, Европт жуулчилсан хүний тоо эрс өсөлттэй гарсанбайна. Ойрхи Дорнодод аялсан жуулчны тоог цар тахлын өмнөх үеийнхтэй харьцуулахад 17, Европынх 35 хувиар буурчээ. Энэ нь хамгийн бага зөрүүтэйд тооцогдож буйюм. Тус байгууллагын мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар салбарын үзүүлэлт энэ эрчээрээ өссөөр байвал олон улсын аялал жуулчлал 2023 онд онд бүрэн сэргэж, дөрвөн жилийн өмнөх түвшинд 80-95 хувьтай хүрэх гэнэ.