СЗХ-ны энэ оны эхны хуралдаан баасан гарагт болов. Энэ үеэр нэг хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санд хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй сангийн тоотав боллоо. Мөн нэг компанийн нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэх, нэг хувийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийг шинэчлэн батлах, нэг хувийн хөрөнгө оруулалтын сангийн дүрэм, бас дөрвөн тусгай зориулалтын компанийн гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны багцын эзлэх хувьд өөрчлөлт оруулахыг зөвшөөрчээ. Мөн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журмыг шинэчлэн баталсанаж.
Бэлтгэсэн: Ц.Ундрал