Гадаад өрийн зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд .Жавхлан өчигдөр танилцууллаа. Олон сар бэлдсэний эцэст манай улс уржигдар таван жилийн хугацаатай, 650 сая ам.долларын бондыг 8.65 хувийн хүүтэй арилжиж чадсан гэнэ. Нэг хоногийн хугацаанд Ази, Европ, Америкийн 138 хөрөнгө оруулагчаас дөрөв орчим тэрбум ам.долларын захиалга ирүүлсэн аж. Сангийн сайдын хэлснээр ирэх тавдугаар сард төлөх хуваарьтай “Гэрэгэ” бондын 530, 2024 онд төлөх учиртай “Хуралдай” бондын 600 сая гээд нийт 1.1 гаруй тэрбум ам.долларын Засгийн газрын өрийн зохицуулалт хийхээр зорьж ажиллажээ. Үүний 650 сая .долларыг нь дээрх шинэ бондоор дахин санхүүжүүлэх бол үлдсэн 450 саяыг нь энэ болон ирэх жил төсвөөс хуваан төлөх гэнэ. Томоохон бондын өрийг төлснөөр Монгол Улс дефолтоос бүрэн сэргийлж чадсан гэж Сангийн сайд . “Гэрэгэ” бондыг 5.7, “Хуралдай”-г 8.75 хувийн хүүтэй гаргаж байжээ.
Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хэмжээ 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 56.6 хувьтай тэнцэж байгаа гэнэ. Энэ нь эл дүн 70 хувиас хэтрэхгүй байх Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тусгай шаардлагад нийцэж буй аж. Ташрамд дурдахад, “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг ирэх дөрөв, эсвэл тавдугаар сард олгохоор төлөвлөсөн тухай мөн эмдэглэв.