Хятадын хэд хэдэн хотод цахилгаан автомашины үнийг эрс бууруулсныг эсэргүүцэн “Tesla”-гийн гэрээт борлуулалтын төвүүд болон дэлгүүрүүдийн гадаа олон зуун хүн цуглажээ. Зөвхөн Шанхай хотод гэхэд тийм автомашин эзэмшигч 200 орчим хүн жагсаалдоролцов. Сүүлийн саруудад цахилгаан хөдөлгүүртэй автомашины үнийг хоёр дахин бууруулсныг тус компанийн луйвар гэж тэд үзэж байна. Хамгийн сүүлд энэ сарын 6-нд “Model Y” болон “Model 3” загварын үнийг хямдруулжээ. Шинэ оны эхний өдрөөс эдгээр автомашиныг худалдан авахад төрөөс дэмжлэг үзүүлэхээ болих байсан. Тиймээсолон хүн өнгөрсөн он дуусахаас өмнө “Tesla”-гийн автомашиныг худалдаж авахаар яарсан гэнэ. Гэтэл одоо огцом хямдарч, улмаартөрийн дэмжлэгээр тийм машин худалдаж авснаасчбагаүнэдхүрсэнаж. Тиймээс цахилгаан автомашин эзэмшигчид үнийн зөрүүг нөхөхийн тулд компаниас хөнгөлөлт үзүүлэхийгшаардаж байна.