Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Тухайлбал, Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц зэрэг 21 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.