Энэ шинэ жилээр давхар контурдах будалт тренд болж байна. Ер нь зөвхөн давхарлах гэлтгүй тод өнгийн контур, гялалзсан контур гээд төрөл бүрийн будалт тренд болж буйг Мэйкап артист, Дэлхийн хоёр удаагийн аварга Ц.Ариунзаяа зөвлөж буй.
Тэрбээр, “Жил бүр тренд болдог будалт гэж бий. Өнгөрсөн жил гэхэд шигтгээтэй тод будалт илүү их тренд болж байсан бол энэ жил контуран буюу давхраатай, том нүдтэй болгодог будалт тренд болж байгаа. Тухайн хүний баярт өмсөж байгаа хувцсанд нь тохируулан нүдний тенийг аль болох натурал тавиад цагаан, хар контураар давхраа хийх, нүдний хонхор гаргах зэрэг будалт илүү тренд болж байна” гэх зөвлөгөөг өгсөн.
Ингээд та бүхэндээ түүний будсан нүүр будалтуудыг хүргэж байна.