Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулж буй. Засгийн газрын өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдрийн тогтоолыг хэрэгжүүлж эхэлснээс хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК уржигдрын байдлаар Монголбанканд 567.9 сая ам.доллар худалдсан байна. Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган, Ханги, Замын-Үүд, Бичигтийн боомтоор энэ сарын эхний хагаст 18 065 тээврийн хэрэгслээр 2.1 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ сард өмнөх сарын өдрийн дундажтай харьцуулахад тээврийн хэрэгслийн тоо 15, нүүрсний хэмжээ 9.5 хувиар өссөн дүн гарчээ.