Нүүрсний хулгайн асуудлаарх нээлттэй сонсгол 13.00 цагт их танхимд эхэллээ. Сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг болон С.Одонтуяа нар даргалж байна. Нээлттэй сонсголын үеэр гишүүдэд 10 минутын хугацаа олгогдох ажээ. Харин асуулт, хариултад таван минут өгөх бөгөөд нэмэлт хариулт хүсвэл хоёр минут өгөхөөр болов. Талбай дээрх жагсагчдын төлөөлөл нээлттэй сонсголд дараах шаардлагыг С.Чинзориг гишүүнд гардууллаа.
- Их танхимд нээлттэй сонсгол хийх болсонтой холбоотойгоор талбай дээрх жагсагчид болон улс төрийн нам, иргэдийн төлөөллийг нэмж оруул.
- УИХ-ын даргын 2022 оны 190 дүгээр захирамж буюу УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай 18 дугаар тогтоолыг өөрчилж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэдийн төлөөллийг оролцуулж, хурал даргалагчийг ард түмнээс сонго.
- ҮАБЗ-ын гишүүд болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг энэ сонсголд оролцуулахыг шаардаж, уриалав.
- Нүүрсний гэх хэрэгт холбогдсон улс төрч, нөлөө бүхий хүмүүсийг бүгдийг нь зарлаж, сонсголд оролцуулах шаардлагатай
- Сонсголд оролцож буй хүмүүст нээлттэй үг хэлэх эрхийг нь олгох.
- Мөн нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцох зэрэг шаардлага тавилаа