Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсгол өнөөдөр өглөө 10 цагт эхэллэх байсан. Гэтэл иргэдийн зүгээс нээлттэй сонсголыг ИХ танхимд жагсагчид, гишүүд хамт сууж байгаад зохион байгуулахыг шаардаж, бухимдлаа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор хурлыг 15 минутын засварлуулсан байсан. Тэгвэл Ажлын хэсгээс иргэдийн шаардлагын дагуу хурлыг 13 цагт Төрийн ордны Их танхимд зохион байгуулахаар боллоо.