Засгийн газрын хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотын авто замын талаар авах зарим арга хэмжээний тухай, - “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгуулах тухай” Засгийн газрын тогтоол, Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 22 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.