Шинэ жилийн баяр угтаж, баяр дээр тань баяр нэмэхээр ХААН Банк бүх төрлийн кредит карттай харилцагч нартаа зориулан БУЦААН ОЛГОЛТЫН УРАМШУУЛАЛТ АЯНЫГ зарлаж байна.
Хэрвээ та кредит карттай бол 2022 оны 12-р сарын 20-ноос 31-ний өдөр дуустал хугацаанд дараах сонгогдсон байгууллагуудад картаа уншуулан 100,000-гаас дээш төгрөгийн худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 5-10 хүртэлх хувийн буцаан олголт авах боломжтой бөгөөд онлайн худалдан авалтад ч энэхүү урамшуулал хамаарах болно. Өөрөөр хэлбэл, дараах байгууллагуудаар үйлчлүүлэхдээ ХААН Банкны ПОС машин дээр кредит картаа уншуулан 100,000-10,000,000 хүртэлх төгрөгийн худалдан авалт хийгээд 10,000-1,000,000 төгрөгийн буцаан олголт авах юм. Буцаан олголтын урамшуулалд хамтран ажиллагч байгууллагуудын мэдээллийг эндээс харна уу.
Байгууллагуудын лист орох
Баярын энэхүү урамшуулалт аянд орон нутгийн харилцагчдаа хамруулах зорилгоор орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг олон салбартай худалдаа үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Буцаан олголт авах нөхцөлийн талаарх мэдээллийг дараах хүснэгтээс харна уу.
Картын төрөл |
Хувь |
Нэг харилцагчид буцаан олгох доод дүн |
Нэг харилцагчид буцаан олгох дээд дүн |
Гүйлгээний доод дүн |
Гүйлгээний дээд дүн |
Platinum кредит карт |
10% |
10,000 |
1,000,000 |
100,000 |
10,000,000 |
Glamour, Signature , Алтан кредит карт |
8% |
10,000 |
800,000 |
125,000 |
10,000,000 |
Энгийн кредит карт |
5% |
10,000 |
500,000 |
200,000 |
10,000,000 |
Буцаан олголтын урамшуулал 2023 оны 1-р сарын 10-ны өдөр таны харилцах дансанд шилжин орох бөгөөд хэдэн төрлийн карттай байхаас үл хамааран гүйлгээ хийсэн хамгийн өндөр сегментийн картанд харгалзах дүнгээр буцаан олголтыг тооцно. 1 харилцагчид буцаан олгох боломжит дээд дүн 1,000,000 төгрөг байна.
Хэрвээ харилцагч та кредит карт шинээр захиалахыг хүсвэл өөрт ойр байрлах ХААН Банкны салбарт хандаарай. ХААН Банкны картууд хамгийн их урамшуулалтай.
ХААН Банк – Хамтын өсөлт төгөлдөр