МХБ-ийн олон нийтэд санал болгон нэмж гаргаж буй нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 119 157 603 ширхэг хувьцааг арилжин 11.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд захиалгыг нь энэ сарын 26-30-нд бүх үнэт цаасны компаниар дамжуулан хүлээн авна гэдгийг өчигдөр мэдээллээ.
Тус бирж өнгөрсөн баасан гарагт 38 компанийн 951 293 ширхэг хувьцааг 341 сая төгрөгөөр арилжив. Тэдгээрээс 18-ынх нь хувьцааны ханш дээшилж, 13-ынх нь буурч, үлдсэнийх нь тогтвортой байлаа. Топ-20 индекс өмнөх өдрийнхөөсөө 1.12 хувиар өссөнөөр 36 900 нэгжид хүрч, зах зээлийн үнэлгээ 6.77 их наяд төгрөг болжээ.
Энэ өдөр “Эрчим Баян Өлгий” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15 хувиар өсөж нэгж нь 2875 төгрөгтэй тэнцсэн юм. Харин “Ремикон” компанийнх хамгийн өндөр буюу 6.25 хувиар уруудсанаар 30 төгрөгтэй дүйсэн байна. Баасан гарагт хөрөнгө оруулалтын хоёр сангийн 20 678 ширхэг нэгж эрхийг 2.84, багцын арилжаагаар “Сэнтрал экспресс си ви эс” компанийн 1 923 077 ширхэг үнэт цаасыг 280.1 сая төгрөгөөр борлуулав.