ОУХБ-ын "Хөдөлмөрийн хяналтын тухай” 81, 129 дүгээр конвенцын хуулийн харьцуулсан шинжилгээг танилцуулах гурван талт хэлэлцүүлгийг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа ОУХБ-ын 81, 129 дүгээр конвенцод нэгдэн орох талаар баримталж буй ХНХЯ-ны байр суурь, төлөвлөгөөний талаар, ОУХБ-ын үндэсний зөвлөх, хуульч, судлаач Ц.Батнасан, конвенцод хийсэн хуулийн харьцуулсан шинжилгээ, үзэл баримтлалын төслийн талаар мөн мэдээлэл өгөв. Уулзалт, хэлэлцүүлгийн төгсгөлд талууд 2023 онд конвенцуудад нэгдэн орох бэлтгэл ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж ажиллахаар тохиролцов