Эрүүгийн хуулийн төслийн талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээллийг өглөө. Тэрбээр, "Эрүүгийн хуулиас торгох ялуудыг хассан. Нэмж орж ирээгүй. Зөвхөн төр, нийтийн албан тушаалтанд хахууль өгөх, хувийн сектор дээр л торгох ял байгаа. Бусад хэсгүүдэд хассан. Мөн зорчих эрхийг хязгаарлах ял улс төрд нөлөө бүхий этгээдэд байхгүй. Хоёрдугаарт, 22.13 зүйлийг нэмж байгаа юм бэ гэхээр төрийн алба, нийтийн алба, хувийн секторт ч хамаатай учраас тусад нь 22.13 зүйл гэж нэмж оруулсан. Хоёрдугаарт, 6.7 зүйлд тодорхой хэмжээний ялаас хөнгөлөх зохицуулалт одоо байдаг.
Мөрдөн шалгаж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн бол хөнгөлнө гэж тодотгож оруулж ирсэн. Тэрнээс биш баахан цаг хугацаа зарцуулж, хийчихээд сүүлд үнэнээ хэлэхгүйгээр анхнаасаа хамтарч ажиллаж, дэмжлэг үзүүлбэл нийтлэг байдлаар тодотгож байгаа юм. Бусдаар энэ заалт одоо ч хэвийн үйлчилж байгаа.
Нийтийн албан тушаалтан авлига авах эсэхэд ялын бодлого чангарч, Эрүүгийн хуульд байгаа хамгийн хүнд санкци буюу хорих ялын дээд хэмжээгээр 12-20 жил болгосон. Энэ зөвхөн улс төрд нөлөө бүхий этгээд болон зохион байгуулалттай байдлаар хахууль авсан этгээдүүдэд хамааралтай зүйл заалтыг оруулсан.
Нэмээд Эрүүгийн хуулийн 22.12 зүйл заалтад хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэдэг заалт төр, хувийн хэвшилд аль алинд нь хамаатай. Одоо 2700-14 мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох, зургаан сараас 3 жил хүртэл зорчих эрхийг нь хязгаарлах эсвэл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялтай. Үүнийг хүндрүүлж, төрийн өмчит компани үйлдвэл торгох заалт сонголттойгоос гадна 1-5 жилийн ял болгож нэмсэн" гэлээ.