Сирид урьд өмнө байгаагүй эдийн засгийн хямрал нүүрлэжээ. Тус улсад шатахуун хомсодсон нь бараг бүх салбарт асуудал үүсгээд байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд бензиний үнэ бараг хоёр дахин нэмэгдэж, Сирийн фунтийн ам.доллартой харьцах ханш дахин дээд цэгтээ хүрэв. Тус улсын хүн амын 90 хувь нь хүмүүнлэгийн тусламж авах шаардлагатай байгаа тухай НҮБ-аас мэдэгджээ. Эрх баригчид нь энэ бүхнийг Өрнөдийн хориг арга хэмжээтэй холбон тайлбарлаж байна.
Албан ёсны ажлын өдөр болох ням гарагт төрийн байгууллагууд ажилласангүй. Ийм байдал долоо хоногийн дараа ч давтагдана. Цахилгаан, шатахуунаа хэмнэх зорилгоор Сирийн эрх баригчид мөн өдөр амрах шийдвэрийг гаргасан аж. Тус улсад шатахууны хямралыг дийлэхээ болиод бараг хоёр сар болж байна. Зарим газар өдөрт нэг цаг л цахилгаантай, хүмүүс ажилдаа очиж чадахгүй байгаа гэнэ.
Борлуулалтад бензин, дизелийн түлш бараг байхгүй, зайлшгүй шаардлагатай барааны үнэ өссөн байна. Хар зах дээр нэг ам.доллар 6000 фунтээр үнэлэгдэж буй. 2011 онд Сирийн мөргөлдөөн эхлэхээс өмнө ам.долларын ханш ойролцоогоор 47 фунт байсан. Сирид дун-даж цалин 20-30 ам.доллар байдаг. Үүгээр аз таарвал 20 литр бензин авч болно, хар зах дээр хоёр дахин үнэтэй болно. Сирийн олон иргэн энэ өвлийг гэрэл, дулаангүй хэрхэн да¬ван туулахаа мэдэхгүй байна. Хүмүүнлэгийн тусламж шаардлагатай Сирийн иргэдийн тоо энэ жил 14.6, 2023 онд 15 сая болж ог¬цом өснө гэж НҮБ үзжээ. Сирийн хүн ам ойролцоогоор 18 сая гаруй аж.
Сирид мөргөлдөөн эхлэхээс өмнө хоногт 380 мянга орчим баррель газрын тос олборлосны 250 мянгыг дотооддоо ашиг¬лаж, үлдсэнийг нь экспортолж байв. Тус улсын нефтийн хамгийн том ордууд зүүн нутагт нь оршдог бөгөөд тэдгээр нь АНУ-ын дэмжлэгтэй Курдийн армийн хяналтад бай¬гаа тул олборлолт огцом буурчээ. Сирийн Нефтийн яамны статистик мэдээнээс үзвэл Дамаскийн хяналтад байгаа газруудад хоногт 80 мянга орчим баррель нефть олбор¬лож байна. Үүний сацуу Сирид нефтийн бүтээгдэхүүн, бэлэн шатахуун нийлүүлэхийг Европын Холбоо болон АНУ хоригложээ. Одоо зөвхөн Иран болон Оросын хувийн зарим компани шатахуун нийлүүлдэг ч Өрнөдийн хоригт үе үе өртдөг гэнэ. Түлшний болон эдийн засгийн хямрал нь тус улсын өмнөд нутгийн Эс-Сувейда мужид эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргэжээ. Мөргөлдөөний улмаас нэг жагсагч, бас нэг цаг¬даа амиа алдсан аж. Цаашдаа тус улсын бусад хэсэгт ч эсэргүүцлийн ажиллагаа болж магадгүй байна.