Манай улс жил бүр 10 000 орчим тонн ноолуур бэлтгэдэг нь дэлхийн зах зээл дэх түүхий ноолуурын 40 гаруй хувь юм. Мөн жил бүр 40 000 орчим тонн ноос, хөөвөр болон 20 гаруй сая ширхэг арьс, шир бэлтгэдэг. Энэ нь оёмол, сүлжмэл, арьс, ширэн эдлэл хийх түүхий эдийн нөөц хангалттай бий гэсэн үг. Гэтэл тэдгээрээр Монголд үйлдвэрлэсэн барааны үнэ ямагт өндөр байсаар ирлээ. Тодруулбал, ноолууран цамц дунджаар 400 000, өмд 380 000, малгай болон ороолт 200 000, бээлий 70 000 төгрөгийн үнэтэй байна. Нэмээд Монголд үйлдвэрлэсэн “Angar” нэрийн өвлийн гутлыг 520 000, “Дархан минж” компанийн нэхий дээлийг 1.8 сая төгрөгөөр худалдан авч болох нь. Ингээд тооцоход нэг ээлжийн, өвлийн хувцасны үнэ одоогоор 3.5 сая төгрөгөөс давж байгаа юм. Үүнээс гадна даавуу, торго болон бусад материалаар бүтээгдэхүүн үйлдэрлэгч дотоодын аж ахуйн нэгж цөөнгүй. Тэдгээрийн хувцаснаас худалдан авахад ямар үнэтэй байгааг сонирхлоо. Тухайлбал, “Мишээл Амазонка” брэндээс нэг подволк, нимгэн цамц, урт юбка, малгай худалдан авахад нийт 930 000 төгрөг болж байна. Тус брэндээс санал болгож буй гоёлын даашинз, ноолууран бүтээгдэхүүн нэг бүр нь нэг сая төгрөгөөс дээш үнэтэй аж. Түүнчлэн “Baba”, “Atoz”, “O couture” нэрийн, эмэгтэй хүний нимгэн цамц, даашинз, хантааз, хүрэм гэхэд нэг нь л багадаа 200 000, цаашилбал хоёр сая орчим төгрөгийн үнэтэй.
Гэтэл дэлхийд танигдсан зарим брэнд энд дурдаж буй монгол бүтээгдэхүүнүүдээс хямд байна. Тухайлбал, Улаанбаатарт борлуулж буй “Zara”, “United colors of benneton”, H&M, UGG нэрийн өвлийн хүрэм 500 000-800 000, гутал 400 000-800 000, өмд, цамц болон бусад эдлэл нь Монголынхоос харьцангуй хямд үнэтэй аж. Өөрөөр хэлбэл, Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг гадаадын нэр хүндтэй зарим брэндээс өндөр үнээр борлуулдаг жишиг тогтжээ. Ийнхүү бүтээгдэхүүнээ өндрөөр үнэлэх болсон шалтгаанаа нэгэн үйлдвэрлэгч “Бид бүх материал, чимэглэл, жижиг хэрэгслийг импортоор авдаг. Үйлчлүүлэгчдийн захиалгаар, цор ганц загварынхыг оёходгар ажиллагаа шаарддагучраас үнэтэй байхаас өөр аргагүй. Мөн Монголд ажиллах хүч олддоггүй, олон тоогоор хийсэн бараа зарагддагүй, тээврийн зардал их зэрэг бэрхшээл бий. Ер нь тухайн үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ хэдээр үнэлэх нь өөрсдийнх нь асуудал биш үү” гэж ярив. Хэдийгээр гар ажиллагаагаар хийдэг, ганц загварынхыг үйлдвэрлэдэг гэх боловч дэлхийд танигдаад олон арван жил болсон брэндийн хувцаснаас илүү үнэтэй байдаг нь хачирхалтай.
Монголд бөөний үйлдвэрлэл эрхлэхээр зорин, арай хямд бүтээгдэхүүн нийлүүлж байсан үйлдвэрлэгч (нимгэвтэр цамцаа дунджаар 40 000, даашинз, хүрэмийг 60 000 төгрөгөөр борлуулж байв) бий. Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрийн газраас зээл авч ажлаа эхлүүлж байсан ч өдгөө үйлдвэрээ хаажээ. Түүнээс үйлдвэрлэл эрхлэхэд ямар асуудал тулгарч байсныг нь тодруулахад “Монголд үйлдвэр ажиллуулах зардал өндөр. Тодруулбал, байрны түрээс өндрөөс гадна бүх тоног төхөөрөмж, засвар, үйлчилгээний хэрэгслээ импортоор авдаг. Өндөр үнэтэй тоног төхөөрөмж суурилуулаад, бага зах зээлдээ зориулж цөөн бүтээгдэхүүн нийлүүлэхэд зардал нь ашгаасаа ямагт давах хандлагатай байдаг. Хувцсаа олон тоогоор хийхэд худалдан авагч олдохгүй, цөөнөөр нийлүүлэхэд ашиг нь зардлаа ч нөхөхгүй зовлон бий. Мөн БНХАУ, Турк, БНСУ-аас авдаг хямд бараатай өрсөлдөх хэцүү учраас үндэсний үйлдвэрлэл төдийлөн хөгжихгүй, эсвэл бүтээгдэхүүний үнэ нь өндөр байгаа юм” гэж ярилаа.
Ер нь үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн гэхээр л зах зээл багатай учраас үйлдвэрлэлээ тэлж чаддаггүй, цөөн тоогоор хийдэг тул зардал өндөр, импортын барааны үнэд “дарагддаг” гэсэн тайлбар байнга сонсогддог. Энэ талаар нэгэн хэрэглэгч “Үндэсний үйлдвэрийнх, цор ганц загвар гэсэн үгс сонсогдвол маш өндөр үнэтэй эд гэж ойлгодог болсон. Шинэ жилийн баяраар өмсөхөөр Монголд үйлдвэрлэсэн, торгомсог материалтай даашинз сонир хоход 1.1 сая төгрөг гэнэ. Гэтэл Туркт үйлдвэрлэсэн төрөл бүрийн даашинзыг 200 000-500 000 төгрөгт худалдан авч болохоор байна. Түүнчлэн ноолууран эдлэлийн үнийг дийлэх аргагүй. Мөн монгол арьсан цүнх, хэтэвч, хүрэм, нэхий дээл, гутал бүгд л өндөр үнэтэй. Яагаад дотоодын түүхий эдээр, эндээ үйлдвэрлэсэн зүйлс ийм өндөр үнэтэй байдгийг ойлгодоггүй. Төр, засгаас үйлдвэрлэгчдээ дэмждэг, зээл өгдөг гэж үргэлж л сонсогддог” гэсэн юм.
Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ хэт өндөр биш, хэрэглэгчдийн худалдан авах чадварт нийцсэн байж болох уу. Хэдий болтол ийм өндөр үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн, түүнийгээ зах зээл жижиг, өндөр зардал, ажиллах хүчний хомсдолтой холбон тайлбарлах вэ. Энэ талаар ХХААХҮЯ-ны харьяа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судал гаа, хөгжлийн төвийнх нөөс тодрууллаа. Тус төвийг Монголд үйл ажиллагаа явуулж буй хөн гөн үйлдвэрийн чиглэлийн бүхий л үйлдвэр, цехийн талаарх мэдээллийг цуглуулан, тэдгээрийг хөгжүүлэх гарц гаргалгааг олох, бодлого тодорхойлох зорилгоор байгуулсан аж. Дээрх төвийн дарга Б.Батхүү “Манай улсад үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүний хувьд 100 хувь цэвэр ноолуураар хийдэг, үйлдвэрлэлийн зардал өндөр учраас үнэ нь өндөр байдаг. Харин Хятадад хямд ажиллах хүчээр, бусад хольцтой ноолууран эдлэл хийдгээс үнэ нь хямд гэж болно. Бүтээгдэхүүний үнэ зохиох хоёр арга бий. Өртөг, зардлыг тооцон үнэ тогтоох, эсвэл өрсөлдөөнд тулгуурлан зохиох юм. Зах зээлийн зарчмаар эрэлт их бол үнэ өндөр байна гэсэн үг. Монголын зарим брэндийн барааны эрэлт их, зах зээл бий учраас өндөр үнэтэй байгаа болов уу. Үүнээс гадна манай орны хувьд БНХАУ-аас хямд барааг татваргүйгээр, их хэмжээгээр импортолдог. Энэ нь бүх зардлаа өөрсдөө даан, бүтээгдэхүүн оёж, нийлүүлэхээс хямд тусан, үйлдвэр хөгжүүлэхэд саад болдог. Цаашид эхний ээлжид импортын, жижиглэнгийн бараанд татвар ногдуулж байж үндэсний үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж бүрдэнэ” гэлээ.
Тэгвэл ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэ жилтэн “Аль ч төрлийн үйлдвэрлэл эрхлэх боломж манайд бий. Хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөлөлттэй зээл олгон, зарим тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлж ирсэн. Үүний үр дүнд манай улсад үйлдвэрлэж буй оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний нэр, төрөл, экспортын хэмжээ ч тогтмол өссөөр байгаа. Харин гадаад, дотоодод тухайн бүтээгдэхүүнийг ямар үнээр борлуулахыг албадан тогтоох арга байхгүй. Манай улсын хувьд бүх төрлийн даавуу, туслах материал, утас, зүү зэрэг нэгж бүтээгдэхүүн хийх материалыг 100 хувь импортолдог нь үнэөсгөхшалтгаан болдог. Нэмж хэлэхэд, Жижиг, дунд үйлдвэрийн газраас үйлд вэрлэгчид зээл авч болох ба хүсэлтийг нь цахимаар хүлээн авч буй. Шаардлага хангасан аж ахуйн нэгж, иргэд 300 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно” хэмээв. Тэгвэл 2019 онд Жижиг, дунд үйлдвэрийн газраас оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэг төсөлд 40 сая төгрөгийн зээл өгч байсан бол 2020 онд 18 төсөлд 1.7 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Харин энэ жил 30 орчим төсөл, 60 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүсэн өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс гадна арьс, шир боловсруулах, түүгээр бүтээг дэхүүн хийх төс лүүдэд олон арван сая төгрөгийн зээл ол го сон аж. Эндээс харахад салбарын яам, сангаас жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор боломжийн хэрээр зээл, тусламж олгосоор байна. Харин манайд түүхий эд боловсруулалтын түвшин муу буюу бүх материалыг импортоор авдаг нь хувцас, эдлэлийн үнэ өндөр байх шалтгаан болдог аж. Уг нь төмөр, мөнгө, ясаар товч, туслах материал хийх боломжтой гэдэг ч ийм үйлдвэр нэг ч байхгүй. Даавуу үйлдвэрлэж байгаа ч утсыг нь импортолдог нь үйлдвэрлэлийн өртгийг бууруулж чадахгүй хэвээр байна.