Нүүрсний хулгайн хэргийн талаар Авлигатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр, "Эрдэнэс Таван толгой ХК, Тавантолгой төмөр зам ХК-иудын эрх баригчид тендер сонгон шалгаруулах, олон улсын ачаа тээврийн C зөвшөөрөл олгох, улсын хилээр нүүрс хууль бусаар гаргасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй 30 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Тухайлбал,
Хахууль авах гэмт хэрэгт -7
Хахууль өгсөн гэмт хэрэгт-16
Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэгт -2
Бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт 5 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж байна. Одоогийн байдлаар нүүрсний хулгайн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс 5,4 тэрбум төгрөгийн хахуул авсан нь тогтоогдсон" гэлээ.