Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. Харин өнөөдөр буюу шинэ долоо хоногийн даваа гарагт ээлжит бусаар хуралдах тов зарлажээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудал нь мөн нүүрсний хулгайн гэх асуудалд хариуцлага тооцох, зарим арга хэмжээ авах хүрээнд яригдаж байна.
Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Засгийн газар мөн ээлжит бусаар хуралдахдаа ГЕГ-ын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, ЭТТ ХК-д холбогдох оффейк гэрээнүүдийг улсын нууцаас гаргасан. Мөн жижиг Тавантолгой буюу "Тавантолгой" ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсон.