Засгийн газраас орон нутгийн өмчит жижиг "Тавантолгой" ХК-нд бүрэн эрхт төлөөлөгч томилжээ. Хилээр хоосон гарсан гэж мэдүүлээд нүүрс тээвэр хийсэн байж болзошгүй маш олон зөрчлийг шийдвэрлэх зорилгоор Хуул зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг жижиг "Тавантолгой" ХК-нд Бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо. Зургаан сарын хугацаанд ажиллах аж. Мөн өнөөдөр Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг очиж, ажлыг хүлээлцэх юм байна.