Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид хамаарах нууцын зэрэглэлд байсан есөн гэрээг ил болгох шийдвэр гаргасан гэх мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Тэрбээр, "Гэрээг ил болгож, Авлигатай Тэмцэх Газарт өгч шалгуулах, УИХ дээр байгуулагдсан Түр хороонд шилжүүлэх зэрэг үүргийг Ерөнхий сайд өгсөн. "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хэрэгжүүлж буй есөн төсөлтэй холбоотой гэрээг нууцаас гаргасан. Цаашид засгийн газар нууцын зэрэглэлтэй гэрээ хийхгүй