. Энэ үеэр хоёр тал хамтран хэрэгжүүлж буй “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл”, “Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл”-ийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл солилцсон бөгөөд цаашид байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) тайлагнал сайн хийдэг компаниудад зориулсан урамшууллын тогтолцоо бий болгох чиглэлд хамтран ажиллахаар санал нэгджээ. Мөн Монголын санхүүгийн салбарт уур амьсгалын эрсдэлийн үнэлгээ хийж санхүүгийн байгууллагуудад заавар, чиглэл өгөх, салбарын байгууллагуудын үйл ажиллагаанд БОНЗ-ын эрсдэлийн үнэлгээ нэвтрүүлэхтэй холбоотой сургалт зохион байгуулахад хамтран ажиллахаар болсон байна. Түүнчлэн цаашид факторингийн үйл ажиллагааны журам батлах, салбарынханд сурталчлах, ийм үйл ажиллагааны загвар гэрээг эцэслэн боловсруулах чиглэлд анхаарч ажиллахаар ярилцжээ.
Бэлтгэсэн Б.Сонор