ЮНЕСКО-гоос багш нарыг чадавхжуулах, боловсролын тогтолцоог өөрчлөхөд хиймэл оюун ухаан ашиглахыг зөвлөж буй аж. Энэ сэдвээр зохион байгуулсан олон улсын форумд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан оролцжээ. Боловсролын салбар дахь цахим өөрчлөлтийн дэд бүтцийн салшгүй хэсэг болсон хиймэл оюун ухааныг хөгжингүй орнууд өргөн ашиглаж эхэлсэн. Гэсэн ч манай улсад харьцангуй шинэ ойлголт хэвээр. XXI зууныг цахим шилжилтийн гэж нэрлэж буй бөгөөд үүний цөмд өгөгдөл, мэдээлэл, технологи гол байр суурь эзэлдэг. Тиймээс иргэдийг эдгээр шинэ технологид сургах, цаашид шинэ нөхцөлд ажиллаж, амьдрах чадвартай болгоход боловсролын тогтолцоог бэлтгэх, шилжүүлэх ажлыг нэн даруй эхлүүлэх шаардлага тулгарсан. Ингэхдээ хувь хүний нууц, тандалт, хяналтын систем, бие даасан хараат бус байдал, ялгаварлан гадуурхалт, нэг талыг барьж асуудалд хандах болон ёс зүйн бусад асуудалд гойд анхаарах ёстойг салбарын сайд онцоллоо.
Бэлтгэсэн Р.Жаргал