ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар жагсагчдын шаардлагын хариуг өгөхөөр төв талбайд гарч иргэдэд мэдээлэл өглөө. Тэрбээр, "Би гуравхан мэдээлэл өгье. Удаан ярьж та нарт төвөг удахгүй. Нэгдүгээрт, урд шөнө АТГ, ЦЕГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрдэнэс таван толгой ХК-ний захирал асан Б.Ганхуяг нарын найман хүнийг хорьсон. АТГ нэр бүхий 11 хүнийг шалгаж байна.
Хоёрдугаарт, Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр Дундговь өнгөрөөд явж байна. Ямар хүмүүс байгаа вэ гэхээр 2009 оноос хойш хэчнээн хэмжээний уулын цулыг олборлосон юм бэ гэдгийг хэмжих мэргэжлийн маршрут явсан. Мөн хил гаалийн байгууллагууд явсан.
Гуравдугаарт, ГЕГ-аас хилээр гарсан бүх нүүрстэй холбоотой дүнгүүдийн мэдээллийг мөрдөн байцаах газар шилжүүлсэн. Энд нийтдээ дөрвөн удаагийн 3000 гаруй ААН-ын гаальд бүртгэлгүй гарсан машинуудыг бүртгэлийг нь хийсэн. Уг хэрэг сэргэгдэж 22 дахь эрүүгийн хэрэг үүсэж байна" гэх мэдээллийг өглөө.