Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэллээ. Тэрбэээр, "Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжиж байна. Мөн зэс, нүүрс, алт зэрэг маш олон асуудлын орлого хилийн цаана үлдээд байна. Үүнтэй холбоотой нийгэмд шүгэл үлээж байгаа нь үнэн.
Өчигдрөөс хойш эрх баригч намынхан 40 их наяд гэж юу байсан юм бэ? Уучлал гуй гэж байна. Үүнийг дэмжээд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ийм зүйл байхгүй. 9,000 хүнтэйгээ жагсана ч гэж байх шиг. МАН-ын захиалгаар хэн нь ингэж эсрэг юм яриад байдаг юм бэ? АН, ХҮН нам бидний орон зайг эзлэх гээд байна гэдгээ болих хэрэгтэй.
Монгол Улсын эдийн засагтай тэмцэх хэмжээний мөнгийг бид алдаад байна гэдгийг Ерөнхий сайд эхэлж ярьсан. Манай улсын эдийн засаг, дотоод нийт бүтээгдэхүүн 40-45 их наяд шүү. Тооцоолол юу юм бэ гэдгийг би гаргаж ирсэн нь үнэн. Өнөөдрийн байдлаар 40-45 их наядын орлого, 10 их наяд төгрөгийн татвараа бид алдаад байгаа нь бодит үнэн. Ямар нэгэн зүйлийг гуйвуулаагүй. Энэ тооцооллыг би хангалттай хийгээд өгчихнө. Миний хийдэг ажил энэ. Засгийн газарт ч гэсэн тооцоолол бий.
Нэг жилд нэг их наяд төгрөгийн орлогыг нүүрснээс олдог. 10 жилийн хугацаанд авах байсан 10 их наядын татварын орлогоо бид алдсан. Өөрөөр хэлбэл, Хоёр наяд төгрөгийн нэг их наядыг төсөвтөө аваад, нэг их наяд нь хилийн гадна үлдээд байдаг.
Эрх баригчид сөрөг хүчний хоёрхон хүний нэрийг яриад байгаа нь муухай харагдаж байна. Намайг гэсэн ярь.
Энэ асуудал сөхөгдөж байж, офтэйк гэрээ яригдаж байгаа шүү. Энэ гэрээний үр дүнд олон хүний асуудал ил болно. " гэлээ.