Монгол Улсад 2023 онд зохион байгуулах олон улсын арга хэмжээний календарийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Уг календарийг олон улсад зарлаж, сурталчлах арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин нарт, календарьт тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороонд тухай бүр танилцуулж байхыг үүрэг болголоо. Тус календарьт соёлын 20, аялал жуулчлалын 17, спортын 14, олон улсын шинж чанартай 20 гаруй арга хэмжээг тусгасан бөгөөд онцлох 20 арга хэмжээг Засгийн газрын түвшинд санхүүжилт болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, цар хүрээг өргөжүүлж, ач холбогдлыг нэмэгдүүлснээр Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.