Нүүрсний хулгайг эсэргүүцсэн залуус дөрөв дэх өдрөө төв талбай дээр жагсаж байна. Ерөнхий сайд талбайн жагсагчидтай гарч ирж уулзаж байна. Жагсагчид Ерөнхий сайдыг жагсагчид хөөж, "юм" шидэв.
Харин жагсагчдыг төлөөлж жүжигчин У.Цогтбаяр Ерөнхий сайдад хандан "Залуучуудаа бодож гарч ирсэнд баярлалаа. Бид хулгайд алдсан 40 их наяд төгрөгийг улсын төсөвтөө эргүүлж авья. Энэ хэдэн жилийн хулгай вэ? Та нэрсийг шаардлагатай бол зарлана гэж хэлсэн. Одоо зарлах болсон таныг таван жил хүлээлээ. Та нэрсийг зоригтой зарлаачээ, та Хүрэлсүхээс битгий айгаачээ, та МАН-ын санхүүтэй холбоотой бүх хүнээс битгий айгаачээ. Та ард түмний талд гэж хэлсэн. Та хамтдаа байх чухал гэж хэлсэн. Битгий энэ нэрсийг нуу зоригтой зарлаачээ" гэлээ.