Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд Д.Сүхбаатарын талбайд дөрөв дэх өдрөө жагсаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд жагсагчидтай уулзаж, мэдээлэл өгч байна. Тэрбээр, " Та бүхэндээ талархаж байна. Өнөөдөр шүүх дээр маш олон хэргүүд гацаж байгааг бид мэдэж байна. Оюутолгойтой холбоотой асуудлаар бид ахиц гаргаж чадсан. Одоо Тавантолгойн асуудлаар ахиц гаргаж чадна. Шийдвэрлэхийн төлөө бид хамтдаа байх учиртай. Зарим залуучууд миний хэлсэн үгийг сонсохгүй байх. Би ч гэсэн залуу хүн. Та бүхэнтэйгээ хамт тэмцэхийг хүсэж байна. 30 жилийн алдаа завхралыг засахын төлөө хамтдаа хичээцгээе.
Ахын дүү нараа бид нэг тал. Харин зарим нэг хулгай нар өдөөн турхирах, эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн хүмүүс ч байгаа байх .Шударга ёсны төлөө Засгийн газар тууштай ажиллах болно. Шүүхийн байгууллагыг шахаж, шаардаж ажиллах болно.
Өнгөрсөн ганцхан жилийн хугацаанд олон үр дүн гарсан. Асуудлыг тогтолцооны хувьд шийдвэрлэх ёстой" гэх мэдээллийг өглөө.