Засгийн газраас Нүүрсний хэргийг шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг буюу штаб байгуулсан гэнэ. Уг ажлын хэсгийг Х.Нямбаатар ахална. Ажлын хэсэг өнөөдөр Цагдаагийн ерөнхий газарт эхний хурлаа хийх юм байна. Ажлын хэсэг нэгдүгээрт, Эрдэнэс тавантолгойн удирдлага гэрээ байгуулахдаа үнийг хэрхэн тогтосон болон бусдад давуу эрх олгосон эсэхийг шалгана. Хоёрдугаарт, тээвэрлэлтийг шалгана. Өөрөөр хэлбэл, уртын болон богино тээврээр бүртгэлгүй нүүрс гарсан эсэхийг шалгана. Гуравдугаарт, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээг шалгана. Оффтейк гэрээг ил болгохыг олон нийт шаардаж буй. Гадаад харилцааны яамтай хамтарна. Дөрөвдүгээрт, аливаа бараа хилээр бүртгэлгүй гарсан эсэхийг шалгах юм байна. Түүнчлэн ганц нүүрсний хулгайг шалгаад зогсохгүй, татвараас зугтаасан, гэрээгээр давуу байдал авсан, тээвэрлэлтэй холбоотой сүлжээ, ашиг шилжүүлсэн зэрэг ажлыг цогц байдлаар шалгаж, тодорхой үр дүн гаргана. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болгохгүй. Хэн нэгэнд ял завших боломж байхгүй гэв.
Мөн тэрбээр "Засгийн газраас мөрдөн шалгах байгууллагуудад тусална. 9000 тээврийн хэрэгслийн цаад эздийг шалгаж тодруулах болно. Хилээр гарах ачаатай барааг нэлээд сайн шалгана. Гаалийн мэдээллийг нягтлах ажлыг давхар хийнэ" гэлээ. Мөн Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нар талбайд гарч иргэдтэй уулзах гэнэ. Учир нь дөнгөж сая Ерөнхийлөгч тодорхой албан тушаалтнуудыг дуудаж, ард иргэдэд нээлттэй мэдээлэл өгөхийг даалгажээ.