Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт агаарын тээврийн салбартай холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр, "АНУ-тай Open Sky агаарын тээврийн хэлэлцээр байгуулах асуудлыг дэмжсэн. АНУ-ын Засгийн газартай хэлэлцээ байгуулснаар АНУ-Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ. Гэхдээ гарын үсэг зурсны дараа нэг жилийн хугацаанд бэлтгэл ажил хангах хэрэгтэй. Ингэснээр 2024 оны эхээр Улаанбаатар хотоос АНУ-ын дурын хот руу шууд нислэг үйлдэх боломжтой болно
АНУ-ын засгийн газрын зүгээс 2002 оноос хойш уг саналыг өгч байсан ч тодорхой шалтгааны улмаас Монгол Улсын засгийн газар зөвшөөрдөггүй байсан. Харин өнөөдрөөс энэ зөвшөөрлийг олгож байна.
2019 онд Монгол, АНУ-ын хооронд зорчиж байсан иргэдийн тоо 60 орчим мянга байсан. Нийтдээ 40 орчим сая долларын зардал гаргаж, АНУ-Монгол Улсын хооронд иргэд зардал гаргадаг байсан. Тодруулбал, Сөүл, Бээжингээр дамжаад Монголын агаарын тээвэрт наалддаггүй байсан. Харин одоо АНУ, Монгол руу шууд нислэг үйлдэх бололцоо бий болох гэж байна.
Цаашдаа Австрали, Сингапур руу шууд нислэг үйлдэх боломжийг бий болгоно" гэх мэдээллийг өглөө.