УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийн хуулийг танилцуулж байна.Тэрбээр, "Уг шинэчлэлийн хүрээнд эдийн засгийн, нийгмийн бодлогын, засаглал улс төрийн реформ шинэчлэлээс гадна төвлөрлийг сааруулах түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний тухай багц хуулийн шинэчлэлийг ирэх онд УИХ-д оруулахаар ажиллаж эхэллээ.
Сүүлийн 40 жилд болоогүй инцляци дэлхий нийтэд болж байна. Гадаад орчноос ирж буй шок нь манай эдийн засгийн эмзэг байдалтай нөхцөлдөж, ард иргэдийн амжиргаанд хүндээр нөлөөлж байна. Ард иргэдийн 75 хувь нь үнийн өсөлтөөс шалтгаалан амжиргаанд нөлөөлж байна гэх судалгааг ирүүлсэн.
Эдийн засгийн эмзэг байдлаас шалтгаалан манай улсад өрийн дарамтыг бий болгож байна. 30 жилийн хуримтлагдсан үйлдвэржилтийг дэмжээгүй бодлогыг засах шаардлагатай байгаа. Инфляци 14.5 хувьд хүрч, үнийн өсөлт сүүлийн 13 сарын турш хоёр оронтой тоонд хадгалагдаж байгаагаас өрхийн бодит орлого буурч байна. Энэ хэмжээгээр ядууралд өртөх эрсдэлд нэмэгдэж байна.
Нүүрсний хулгай бол бүх шатанд бий. Үүнийг цогцоор нь авч, дахин ийм зүйл гарахгүй байхаар шийдэх хэрэгтэй. Улс төрийн намын тухай хуулт, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг хавар хэлэлцэнэ. Сонгуулийн тогтолцооны талаарх эрдэмтэн, судлаачдын баг ажиллаж байна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хууль бий. Өнөөдрөөс нүүрсний хулгайтай холбоотой ажлын хэсэг ажиллаж, хуралдаж байна. Үүнтэй холбоотой бүх асуудлыг зохион байгуулж, шийднэ. Ард түмний баялагийг завшсан асуудал байгаа учир Хяналт шалгалтын түр хороо байгуулж, мөрдөн шалгаж ажиллана. Ард иргэдийн дунд ч нээлттэй сонсгол хийнэ" гэлээ.