Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр төрийн ордонд болж байна. Хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ. Тухайлбал, Гадаад вальют улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцэх явцад Эрдэнэс 5 толгойтой холбоотой БЭТ ын танилцуулгыг сонсож нүүрсний хулгайтай холбоотой асуудлуудаар сонсгол хийж байна. Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар Америкийн Нэгдсэн улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, хилийн боомтууд, төмөр замын талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэх юм.