Бүх нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор соёлын боловсролын үндэсний сургагч нарыг бэлт гэжээ. Соёлын яамны харьяа, соёл урлагийн үйлчилгээний 26 байгууллага, 21 аймаг, нийслэлийн Соёл урлагийн газар, Соёлын ордны нийт 60 мэргэжилтнийг үүнд хамруулсан байна. Сургагч багш нар хүүхдийн эрх, хөгжил, хамгааллаас гадна соёлын үйлчилгээгээр дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлийн хичээлүүд судалжээ. Тухайлбал, “Хүн амын соёлын боловсролыг дээшлүүлэхэд соёлын үйлчилгээг чиглүүлэх нь”, “Хөгжим хүний хөгжилд”, “Соёл, чөлөөт цагийн үйл ажиллагааны мөн чанар, нийгмийн үүрэг”, “Иргэдийг соён гэгээрүүлэх замаар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эс рэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг бууруулах нь” зэрэг сэдэвтэй хичээлийг судалсан аж. Сургагч багш нарыг бэлдэх сургалтыг МУИС, СУИС, Монголын сургуулиас гадуурх сургалтын санрайс холбоо, Монголын асрамж, халамж, хамгаалал, нөхөн сэргээх төвүүдийн нэгдсэн хол бооныхон хамт ран зохион байгуулжээ. Үндэсний сур гагч багш нар хариуцсан нутаг дэвсгэрийнхээ иргэдийн соёлын талаарх мэдлэг, ойлголтыг нэ мэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах, энэ чиглэлийн үйл ажиллагаануудыг зохион байгуулах үүрэгтэй гэнэ.
Бэлтгэсэн М.Оч