Сангийн сайд Б.Жавхлан бондын өр төлбөртэй мэдээлэл хийж байна. Тэрбээр, "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс “Чингис” бондын өрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогоос яг 10 жилийн өмнө буюу 2012 оны арованхоёрдугаар сарын 5-нд Монгол Улсын Засгийн газар 1990 оноос хойш анх удаа олон улсын хөрөнгийн хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын кодтой арилжааны бонд арилжаалж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 1990-2012 онд хөгжлийн хамтрагч Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагуудаас хөнгөлөлттэй 25-30 жилийн урт хугацааны хөгжлийн зээлүүдийг авч, төсөвтөө хэрэглэж байсан байдаг.
Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилготой, Засгийн газрын гаргасан өнөөдрийг хүртэлх цорын ганц бонд болох, Их Эзэн Чингис хааны нэртэй "Чингис" бонд. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Сангийн яам, Сангийн сайдад төлөх эрхийг олгоснооср бид олон улсын санхүүгийн зах зээл дээр хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрийн хариуцлагаа цаг хугацаанд нь буюу эцсийн төлбөр болох 136 сая ам.долларыг өчигдөр төлж, бүрэн барагдууллаа" гэх мэдээллийг өглөө.
Цаашид УИХ-аас засгийн газарт Чингис бонд шиг өндөр хүүтэй бонд авахгүй байхыг үүрэг болгосон гэдгийг тэрбээр хэллээ.