Сүүлийн өдрүүдэд Каспийн тэнгисийн эргээс үхсэн 2500 далайн хав олдсон тухай Дагестаны эрх баригчид мэдээллээ. Эл амьтны үхсэн шалтгааныг шалгаж байгаа ч байгалийн хүчин зүйлтэй холбоотой гэж тус улсын Байгаль орчны яам үзэж байна. Өнгөрсөн бямба гарагт байгаль хамгаалагчид 700 орчим амьтан үхсэнийг мэдээлж байсан бол ням гарагт нэмэгдэж, сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. Тэдгээр нь янз бүрийн газраас олдсон бөгөөд Юзбаша сувгийн орчим, Сулак, Шуринка голын амнаас хамгийн олноор олдсон байна. Хүнд металл, эсвэл пестицидэд хордсон гэх таамаг лабораторийн шинжилгээгээр нотлогдоогүй аж.