УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар “Чингис” бондын эргэн төлөлтийн талаар Сангийн сайдын мэдээллийг сонсжээ. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцсэн байна. Түүнчлэн нүүрсний хулгайн талаар ирэх долоо хоногийн хуралдаанаараа ярилцахаар болжээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үнэхээр нүүрсний хулгай байвал зогсооно. Энэ ондоо багтаж Биржийн тухай хуулийг батлахаар төлөвлөж байгаа. Баталчихвал нүүрсний хулгайг зогсоож чадна гэсэн үг. Ирэх долоо хоногт Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” болон эл асуудалтай холбоотойгоор УИХ-аас байгуулсан түр хорооны мэдээллийг нэгтгэж сонсоно” хэмээн товч мэдээлэл өгсөн юм.