Амгалан дулааны цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас зарим айл өрхийн дулаан тасарчээ. Энэ талаар Баянзүрх дүүргээс тодруулахад "Амгалан ДЦС-ын 3-р зуухны Экранд цооролт үүссэний улмаас Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25,26,36,43-р хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан. Дулаан түгээлт хэвийн. Үүссэн гэмтлийг засварлахаар мэргэжлийн инженер, баг хамт олон ажиллаж байна. 20:00 цаг гэхэд хэвийн болно" гэж тус байгууллагаас мэдээллээ.