Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Сүхбаатарын талбайд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан жагсаал, цуглаан нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдал руу шилжиж, эмх замбараагүй нөхцөл байдал үүсээд байна.
Нийслэлийн Засаг даргаас уг эмх замбараагүй байдалд шилжсэн жагсаал, цуглааныг албадан тараах захирамжийг Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргалаа. Иймд жагсаал, цуглаанд оролцож байгаа иргэд, олон нийтийг хөлдөх, осгох зэрэг болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ зорчиж буй байрлалыг тодруулан, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг нь хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.