Иргэдийн жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Төв талбайд жагсаж байгаа иргэд УИХ-ын гишүүд болон Ерөнхий сайдыг гарч ирэхийг шаардан хашхирч Төрийн ордон руу орох гэж олноор дайрав. Энэ үеэр иргэд олноор бие биеэ түлхсэнээс болж нэг иргэний бие муудсаныг цагдаагийн байгууллагаас яаралтай чөлөөлөх коридор гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өглөө. Үүнээс гадна гурван иргэн бэртсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.