Нүүрсний хулгайн асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар яг одоо мэдээлэл хийж байна.
Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий ерөнхий прокурорт нүүрсний хулгайн холбоотой асуудлаар хандан хүсэлт өгсөн. Үүгээр хоёр улсын прокурорын байгууллагууд хамтарч, хулгайлагдсан гэх нүүрсний тоо хэмжээг шалгаж, нягталж ажиллах шаардлагатай. БНХАУ-д импортлогдсон болон Монгол улсаас экспортлогдсон нүүрсний хэмжээг тулгах хэрэгтэй гэсэн үг. Урьдчилсан байдлаар 380 мянга орчим тонн нүүрсний зөрүү одоогоор гараад буй. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүн, жижиг тавантолгойн хувьцаа эзэмшигч шалгагдаад явж байна. Өмнөговь аймгийн Засаг дарга шалгагдаж буй.
Цагдаагийн Ерөнхий Газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Эрдэнэс Тавантолгойн нэг мөргөцөг буюу 385 орчим мянган тонн нүүрсний хэрэг шалгагдаж байгаа. Энэ бол Эрдэнэс Тавантолгой болон жижиг Тавантолгой компаниудын хооронд нүүрсний зөрүүтэй байдал үүссэн гэдэг асуудал юм. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу нь тодорхой гараагүй байна.
Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хөндсөн болон Бүрэн эрхт төлөөлөгч томилсонтой холбоотойгоор өнөөдрийн байдлаар 15 орчим албан тушаалтан Авлигатай Тэмцэх газарт шалгагдаж байна. Үүнд Засгийн газрын, төрийн өмчийн, яамд, агентлагийн тодорхой төлөөлөл шалгагдаж байгаа. Гэм буруутай эсэхийг нь шүүхийн байгууллага шийдвэрлэнэ.
Ард түмэн үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлж, талбай дээр жагсаж байна. Гэвч үймээн самуун дэгдээх оролдлого хийх аюул байдгийг ард түмэн мэднэ. Иймд аливаа асуудлыг яриа хэлэлцээрийн журмаар шийдвэрлэх ёстой, Засгийн газар аливаа асуудалд нээлттэй хандана гэдгийг хэлмээр байна.
Иймд Ерөнхий сайдын захирамжаар миний биеэр ахлуулан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа хүмүүстэй уулзаж, шаардлагыг хүлээн авч, хамтдаа асуудлыг шийдвэрлэхэд санаачилга гарган ажиллахаа илэрхийлье" гэв