Олон улсын ангиллын “Тусгаар тогтнол” математикийн олимпиад эхэллээ. “Олонлог” төв, “Олонлог” академиас уг уралдааныг зохион байгуулдаг бөгөөд үндэсний болон олон улсын ангиллын гэсэн гэсэн хоёр үе шаттай. Үндэсний ангилалд 13 аймаг, зургаан дүүргээс 2306 хүүхэд оролцон, 260 сурагч алт, мөнгө, хүрэл медаль болон тусгай байрын эзэн болсон агаад 103 нь эх орноо төлөөлөн олон улсын олимпиадад өрсөлдлөө. Түүнчлэн ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн дэргэдэх математикийн лицей сургуулиа 10 сурагч, Казахстан улсын Ерөнхийлөгчийн ивээл дэх математикийн сургуулиас найман сурагч оролцохоор хүрэлцэн иржээ. Олон улсын олимпиадыг 6-8 , 9-10, 11-12 дугаар анги гэсэн гурван ангилалд зохион явуулсан аж.
“Тусгаар тогтнол” математикийн үндэсний олимпиадыг “Олонлог” сэтгүүлийн эрхлэгч, “Олонлог” сургуулиудыг үүсгэн байгуулагч, доктор Б.Баясгалангийн санаачилгаар анх 2011 оноос хойш найм дахь удаагаа зохион байгуулсан. он улсын олимпиадыг энэ жил дөрөв дэх удаагаа явуулж буй юм. Математикийн олон улсын эл уралдааныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Боловсролын ерөнхий газар дэмжин ажиллажээ.