Нүүрсний хулгайн асуудал цахим орчинд эрчээ авч иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлж, нүүрс хулгай хийсэн иргэдэд хариуцлага тооцохыг шаардаж байсан. Гэвч эл үйлдлийг удаан тэссэн иргэд өчигдөр төв талбайд 11.00 цагаас эхэлж, орой Их тэнгэрийн аманд очиж жагссан.
Мөн өнөөдөр ч ил жагсаал төв талбай дээр үргэлжилж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс нүүрсний хулгайч нарыг ил зарлаж, хариуцлага тооцохыг шаардаж байна. Үүнтэй холбоотойгоор зарим мэдээллийн хэрэгслээр "Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ мэдээлэл хийнэ" гэх мэдээлэл гарсан болов ч одоогоор мэдээлэл өгөх нь тодорхойгүй байгааг албаны хүн хэлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талбай дээр шударга байдлыг шаардаж байгаа иргэдэд мэдээлэл өгөхөөс хойш суув уу.